Америк болон Иран улс Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар Мягмар гарагт Швейцарт уулзахаар болжээ

Америк болон Иран улс Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар Мягмар гарагт Швейцарт уулзахаар болжээ

Америк болон Иран улс Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх өндөр түвшний хэлэлцээний хоёр дахь шатны уулзалтыг Мягмар гарагт Швейцарт хийхээр болжээ.

2-р сарын 6-нд болсон эхний шатны уулзалтаар Вашингтон, Тегеран талууд хэлэлцээг үргэлжлүүлэхээр тохиролцсон байна.

Ираны Гадаад хэргийн яамнаас Гадаад хэргийн сайд Аббас Арагчиг уулзалтад оролцохоор Тегеранаас Женев хот руу явсныг мэдээлжээ. Тэрээр Швейцарт байх хугацаандаа Олон улсын атомын энергийн агентлаг (IAEA)-ийн ерөнхий захирал Рафаэль Гросси болон бусад албаны хүмүүстэй уулзах төлөвтэй байна.

Мөн АНУ-ын тусгай элч Стив Виткофф болон Ерөнхийлөгч Доналд Трампын хүргэн Жаред Кушнер нарын бүрэлдэхүүн  Ирантай хийх хэлэлцээнд оролцоно гэдгийг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио мэдээлжээ.

Ираны Гадаад хэргийн дэд сайд Мажид Тахт-Раванчи BBC-д өгсөн ярилцлагадаа, хэрэв АНУ хориг арга хэмжээний талаар хэлэлцэхэд бэлэн бол Иран цөмийн хөтөлбөртэй холбоотой асуудлаар ярилцахад бэлэн гэв. Тэрээр шийдвэр гаргах ээлж Америкийн талд байна гэдгийг онцолсон байна.

 

Эх сурвалж: NHK



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд