Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Skytree цамхагын лифтэнд 20 хүн (хоёр хүүхэдтэй) 5 гаруй цаг гацсаны эцэст бүгд аюулгүй, гэмтэж бэртсэн зүйлгүй гарчээ.
Ням гарагийн орой 20:30 орчимд ажиглалтын тавцан руу явдаг хоёр лифт гэнэт зогссон байна. Нэг нь хоосон байсан бол нөгөөд нь 20 хүнтэй, газраас 30 метрийн өндөрт гацжээ.
Аврагчид хажуугийн лифтийг ижил түвшинд буулгаж, аврах хаалгаар дамжуулан хүмүүсийг шилжүүлэж 02:00 цагт бүрэн гаргасан. Мөн ажиглалтын тавцан дээр түр саатсан 1,200 орчим хүн 23:00 гэхэд өөр лифтээр буужээ.
Ослын шалтгааныг шалгаж байгаа гэж албаныхан мэдэгдлээ.
Эх сурвалж: NHK