Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Завхан аймгийн Богдын голын усны түвшин багасч, нэг хэсэгтээ хөлдөөгүй бага хэмжээний усанд загас олноор цугларсны улмаас хүчилтөрөгчийн дутагдал болон хөлдөлтийн нөлөөгөөр хэд хэдэн загас хорогдож байгааг иргэд мэдээлжээ.
Мэдээллийн дагуу үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан холбогдох байгууллагууд Богдын голоос Чигэстэй голын Харзанд загасыг нүүлгэн шилжүүлэх яаралтай арга хэмжээг зохион байгуулж эхэлсэн байна.
Арга хэмжээнд Завхан аймгийн Байгаль орчны газар, Онцгой байдлын байгууллагын 5 алба хаагч, 30 гаруй иргэн оролцож, ховордож буй Завханы ирээлж, Монгол хадран зэрэг хоёр зүйлийн загасыг аюулгүй бүсэд шилжүүлэн хамгаалах ажлыг гүйцэтгэж байна.
Цаашид гол мөрний усны горим, байгаль цаг уурын нөхцөл байдалтай уялдуулан хамгаалалтын арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх болно.



Эх сурвалж: Завхан Байгаль орчны Газар