Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монголын Үндэсний шагайн харвааны холбоо нь Үндэсний Биеийн Тамирын Их сургуультай хамтран ажиллах хүрээнд шагайн харвааны хичээлийг сургалтын программд албан ёсоор тусгуулж, оюутнуудад онол, дадлага хосолсон сургалт явуулахаар боллоо.
Гал морин жилийн шинийн наймны билэгт сайн морь өдрийн морь цагт холбооны Ерөнхийлөгч Ш.Отгонбаяр сургуулийн удирдлагуудтай уулзаж, сургалтын үйл ажиллагаанд ашиглах иж бүрэн мод зурхай, хашлага, сум гардуулан өгч, хамтын ажиллагааны эхлэлийг тавив.
Цаашид шагайн харвааны хичээлийн танхимыг бүрэн тохижуулж, хивс, 3 ширхэг мод зурхай, хашлага болон сум хэрэгслийг үе шаттайгаар хүлээлгэн өгөх юм. Мөн Архангай аймгийн гоц мэргэн, биеийн тамирын багш дасгалжуулагч Спортын дэд мастер П.Пүрэвцогтийг тус сургуульд шагайн харвааны багшаар ажилууллахаар боллоо.
Энэхүү хамтын ажиллагаа нь үндэсний өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, залуу үед өвлүүлэн уламжлуулах, шагайн харвааны спортыг мэргэжлийн түвшинд хөгжүүлэхийн сацуу энэ чиглэлийн багш, дасгалжуулагчдыг бэлтгэх зэрэг олон чухал ач холбогдолтой юм.