Энэ жилийн наадмаар 1024 бөх барилдуулах шийдвэрийг өнөөдөр  гаргана

Энэ жилийн наадмаар 1024 бөх барилдуулах шийдвэрийг өнөөдөр гаргана

Энэ жил Үндэсний их баяр наадам Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойнуудтай давхцаж байна. Үүнтэй зэрэгцэн цахим орчин болон зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Энэ жил 1024 бөх барилдана, барилдахгүй” гэх агуулгатай мэдээлэл тархаад байна.

Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад, энэ жилийн баяр наадмаар 1024 бөх барилдуулах хувилбар дээр төлөвлөж байгаа ч албан ёсны шийдвэр хараахан гараагүй гэж мэдээллээ. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо өнөөдөр хуралдаж, эцсийн шийдвэр гаргах аж. 

 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд