БНХАУ-ын 74 иргэнийг улсын хилээр оруулалгүй буцаажээ

БНХАУ-ын 74 иргэнийг улсын хилээр оруулалгүй буцаажээ

Нэгдүгээр сард 8 улсын 95 иргэнийг улсын хилээр оруулалгүй буцаажээ.

Гадаадын иргэн, харьяатын газар энэ оны нэгдүгээр сард 8 улсын 95 гадаадын иргэнийг улсын хилээр оруулалгүй буцаалаа. Монгол Улсын хил дээрээс буцаагдсан иргэдийг улсаар нь авч үзвэл, БНХАУ-ын 74, БНСУ-ын 6, Узбекистан 4, Непал 4, ОХУ-ын 2, Филиппин 2, Киргиз 2, Азербайжан 1 иргэн байна.

Эдгээр иргэд нь ирсэн зорилгоо тодорхойлж чадаагүй, зорчих зорилгодоо нийцээгүй ангиллын визтэй ирсэн, тус улсад байх, буцаж явах хөрөнгийн эх үүсвэрийн баталгаагүй, визийн хүчинтэй хугацаа дууссан үндэслэлээр хил дээрээс буцаагджээ.

газрын зураг ба бичвэр нарын зураг байж магад



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд