Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бразилд их хэмжээний хүчтэй аадар борооны улмаас дор хаяж 40 хүн нас барж, олон хүн сураггүй болоод байна.
Даваа гарагаас Лхагва гараг хүртэл үргэлжилсэн ширүүн бороо тус улсын зүүн өмнөд хэсгийн Минас Жерайс мужид хөрсний гулгалт, үер усны гамшиг үүсгэжээ.
Орон нутгийн цагдаагийн албаны мэдээлснээр одоогоор 40 хүний нас баралт батлагдсан ч, сураггүй алга болсон гэж үзэж буй 30 орчим хүнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
Хамгийн их хохирол амссан хот болох Жуиз ди Форад 3,500 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн бөгөөд тэдний дунд хөрсний гулгалтын улмаас орон гэрээ алдсан хүмүүс багтжээ.
Албаныхны үзэж буйгаар хоёрдугаар сард орох ёстой байсан хэмжээнээс гурав дахин их хур тунадас орсон нь хохирлыг улам нэмэгдүүлжээ.

Эх сурвалж: NHK