Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Гаалийн байгууллагаас гаалийн хяналтын үйл ажиллагаанд оролцогч аж ахуйн нэгжүүдтэй уулзалт зохион байгууллаа
Өнөөдөр /2026.02.26/ гаалийн байгууллагаас гаалийн итгэмжлэгдсэн тээвэрлэгч болон гаалийн хяналтын бүсийн үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжийн төлөөллүүдтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, тулгамдаж буй асуудлыг нээлттэй хэлэлцэх зорилгоор уулзалт зохион байгууллаа.
Уулзалтад гаалийн итгэмжлэгдсэн тээвэрлэгч 26 аж ахуйн нэгж, гаалийн хяналтын бүсийн үйл ажиллагаа эрхлэгч 16 аж ахуйн нэгжийн нийт 50 гаруй төлөөлөл оролцож төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах, бизнес эрхлэгчдэд учирч буй хүндрэл, асуудлыг тодорхойлох, цаашид үйл ажиллагааг илүү боловсронгуй болгох чиглэлээр санал хүсэлтээ илэрхийлэн харилцан мэдээлэл солилцлоо. Мөн бусад төрийн байгууллагаас олгодог тодорхойлолт, дүгнэлтийн ач холбогдол, уялдаа холбоог сайжруулах асуудлыг хэлэлцэв.
Гаалийн тухай хууль тогтоомжид заасан шаардлагыг хангасан аж ахуйн нэгжүүд тусгай зөвшөөрлийн цахим системээр дамжуулан хүсэлтээ Гаалийн ерөнхий газарт цаг хугацаа, орон зайнаас үл хамааран цахимаар илгээж, шийдвэрлэлтийн явцыг бодит цагийн горимоор хянах, үйл ажиллагааг ил тод, шуурхай зохион байгуулах нөхцөл бүрэн хангагдсан.
Цаашид гаалийн байгууллага нь үйл ажиллагаагаа ил тод, нээлттэй, бизнес эрхлэгчдэд ээлтэй байдлаар зохион байгуулж, цахим үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр бодитой арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлж ажиллахаа илэрхийллээ.

