Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр хоёрдугаар сарын гуравдугаар арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн нуурын мөсний зузаан өөрчлөлт багатай байсан бол жижиг голууд ёроолдоо хүртэл хөлдсөн хэвээр байна.
Тухайлбал: Эг гол Хатгал тосгон орчимд харз гүйх үзэгдэл ажиглагдсаны улмаас мөсний зузаан 4 см нимгэрсэн байна. Хөвсгөл нуурын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5 см нэмэгдэж, 105-110 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон ба энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 5-15 см ахиу, харин олон жилийн дунджаас 5-10 см нимгэн байна.
Буйр болон Хөх нуурын мөсний зузаан өмнөх арав хоногт төдийлөн өөрчлөгдөөгүй ба 100-115 см зузаан мөсөн бүрхүүлтэй байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 10-20 см ахиу харин олон жилийн дунджаас 15-25 см нимгэн мөсөн бүрхүүлтэй байна.
Хяргас, Увс нуурын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5 см орчим нэмэгдэж, 60-95 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон ба энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 20 см ахиу, олон жилийн дунджаас 10 см нимгэн мөсөн бүрхүүлтэй байна.
Зарим голуудын мөсний зузаан цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан нимгэрч байгаа тул нуурын толио, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна. Иймд цмөсөн дээгүүр явах болон авто тээврээр зорчихгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
Эх сурвалж: Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн