НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН ХӨРӨНГӨ 8.1 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР АРВИЖЖЭЭ

НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН ХӨРӨНГӨ 8.1 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР АРВИЖЖЭЭ

Хуваалцах Жиргэх

Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлд Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг найдвартай, үр өгөөжтэй, хариуцлагатай, ил тод, хараат бус байх зарчмыг баримтлан зөвшөөрөгдсөн санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулж болно гэж заасан.

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2025 оны 07 дугаар тогтоолоор арилжааны банканд мөнгөн хадгаламж хэлбэрээр байршуулах хөрөнгийн дүнг, 08 дугаар тогтоолоор хадгаламжийн хүүгийн хэмжээг тус тус шинэчлэн баталсан.

Нийгмийн даатгалын ерөнхий газар арилжааны банканд мөнгөн хадгаламж байршуулах хөрөнгийн тооцооллыг хийж Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дэргэдэх орон тооны бус Мэргэжлийн хороо, Олон нийтийн хяналтын зөвлөлөөр хянуулж, 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр банкны системд нөлөө бүхий арилжааны 4 банканд нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл болох 700.0 тэрбум төгрөгийг мөнгөн хадгаламж хэлбэрээр хуваан байршуулсан.

Арилжааны банкуудтай байгуулсан гэрээний дагуу 2026 оны 02 дугаар сарын хүү болох 8.1 тэрбум төгрөгөөр нийгмийн даатгалын сангийн хөрөнгө дахин арвижлаа.

Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг арилжааны банканд хадгаламж хэлбэрээр байршуулснаар нийгмийн даатгалын сангийн хөрөнгө гэрээний дагуу 105.0 тэрбум төгрөгөөр нэмэгдэх бөгөөд одоогийн байдлаар нийт 87.1 тэрбум төгрөгийн хүүгийн орлогыг хүлээн аваад байна.

газрын зураг ба "HD нийгмийн ЕРенХИй ГАЗАР нийгмийн ДААТГАЛЫН САНГИЙН хеРΘНГИЙГ арвижуулж БАЙНА АРИЛЖААНЫ 4 ХАДГАЛАМЖ 700 ТэРБУМ.ТЕГ БАНКНЫ СИСТЕмД нелее БУХИЙ 4 БАНКАНД 15% ХУУЭЙ жилийн ХУГАЦААТАЙ: +105 ТэРБУМ тогРогИЙн 8.6 ТэРБУМ. тег 2025 8.5 тэРбУМ.т 8.9 ТэРБУм. тег 8.9 ТэРБУМ.Т 5сар 8.6 ТэРБуМ.Т 6сар 9.0 ТэРбУМ. Ter 7сар 8.6 ТэРБУМ.ТВ 8сар 8.9 ТэРБУМ. Ter 2026 OH 8.9 ТэРБУМ. тег сар 8.1 тэРБум. Ter 70.1 ТэРБУм. тег 10сар 1cap 11cap 2сар 12cap нийт 17.0 ТэРБУМ. тег 289.7 158.4 ниЙт Хаан 176.2 700.0 Гопомт 75.7 Худагдаа хегжил УЙЛДВЭРЛЗЛИйн дААтГ Терийн Нийт МэрГ эжлэЭо ШАЛТГААЛСАН сАНГИЙН челеет WWW.PORTAL.NDAATGAL.IAN ЕВчний БОЛОН этгэмжийн ОРУУЛж 7777-1289" гэсэн бичвэр нарын зураг байж магад

 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд