ГЕГ:  Импортын  амьд цэцгийг  гаалийн лабораторийн шинжилгээнд хамруулж нэвтрүүлдэг

ГЕГ: Импортын амьд цэцгийг гаалийн лабораторийн шинжилгээнд хамруулж нэвтрүүлдэг

Хуваалцах Жиргэх

Манай улсад импортоор орж ирж буй зарим нэг төрлийн амьд цэцэг “Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй байж болзошгүй” гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдаад байна. 

Дээрх мэдээлэлтэй холбоотойгоор ГЕГ-аас амьд цэцгийг хилээр оруулахад лабораторийн шинжилгээний дүнг үндэслэдэг бөгөөд "импортын гэрчилгээ" олгодог болохыг тайлбарлалаа. 

Ургамал, ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг Монгол Улсад импортлохын өмнө Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн А/161 дүгээр тушаалын дагуу Ургамал хамгааллын газраас “Импортын мэдэгдэл” авах шаардлагатай байдаг.

Гаалийн хилээр нэвтэрч байгаа ургамал тэдгээрийн гаралтай бараа бүтээгдэхүүн буюу бидний яриад байгаа амьд цэцгийн баглаа болон гоёл чимэглэлийн ургамалыг импортолж байгаа үед импортын мэдэгдэл экспортлогч орны эрх бүхий байгууллагаас олгосон ургамалын хорио цээрийн гэрчилгээ, гарал үүслийн гэрчилгээ. Мөн худалдааны бусад дагалдах баримт бичгийг үндэслээд гаалийн салбар лабораторын шинжилгээнд хамрагдсан дүнг үндэслээд гаалийн зөрчилгүй үед хилээр нэвтрүүлдэг байгаа.

Тухайлбал 2023 онд 4.3 сая ширхэг, 2024 онд 6.8 сая ширхэг, 2025 онд 12.2 сая ширхэг амьд цэцгийг импортоор оруулж ирсэн байна. 2023-2024 онд нийт тоо хэмжээ 58 хувиар өссөн. 2024-2025 онд 79 хувиар өссөн байна. Жил бүр өссөн дүнтэй гарсан. Энэ оны хоёр сарын байдлыг өнгөрсөн оны хоёр сартай харьцуулж үзэхэд 39 хувиар өссөн. Үүнийг улсаар задалж авч үзвэл нийт цэцгийн 96 хувийг БНХАУ-аас импортолж байгаа. Хоёрдугаар сар бол импортын хамгийн өсөлттэй сар, 1.6 сая ширхэг амьд цэцэг орж ирсэн байна. Гаалийн албан татвар 5 хувь ногдуулдаг. Нэмэгдсэн өртгийн албан татвар 10 хувь ногдуулдаг. Тухайн бүлгийн бараа нь онцгой албан татвар байхгүй. Он гарсаар эхний хоёр сард 498 сая төгрөгийн татвар ногдуулж, гаалийн байгууллага хураан авсан байна.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд