Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сайн намын дарга буюу жагсагч Б.Жагар бүх төрлийн зээлийн хүүг бууруулах олон мянган иргэний гарын үсэгтэй шаардлагыг одоог хүртэл УИХ авч хэлэлцэхгүй байна. Миний бие иргэдийн дуу хоолой болж, бидний боломжийг хулгайлсан Нүүрс, ЖДҮ, Хөгжлийн банк, Оффшор, 60 тэрбум зэрэг мартагдах шахсан олон хэргийг ил болгож, зохион байгуулсан гол эздийг шүүхийн өмнө аваачихын төлөө, мөн бүх төрлийн зээлийн хүүг бууруулахын төлөө тууштай тэмцсээр байх болно хэмээн өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгжээ.
Б.Жагар: миний бие “Иргэдэд загас барьж өгөхөөс илүү загас барих аргыг нь заах нь чухал” гэсэн зарчмыг баримталдаг.
Сүүлийн 36 жилийн хугацаанд улс төр, эдийн засгийн бүлэглэлүүд өмч хувьчлал, байгалийн баялгийн хуваарилалтыг гартаа авч, цөөнхийн шийдвэрээр нийт ард иргэдийн хувь заяа, ирээдүйг тодорхойлж ирсэн.
Намын хатуу гишүүнчлэл, талцал хуваагдал, сонгуулийн тэнцвэргүй байдал, хар машинтай холбоотой маргаан зэрэг олон шалтгаанаас болж эрх мэдэл цөөн хүмүүсийн гарт удаан хугацаанд төвлөрсөн. Үүний үр дүнд УИХ-ын гишүүд, сайд дарга нар тэрбумтан болсон нь нууц биш.
Энэ бүхний хор уршгаар иргэд төрд итгэх итгэлээ алдаж, орлогоос давсан зээлийн хүүгийн дарамт, олон төрлийн татвар хураамж, хүнсний барааны үнийн өсөлтөд нэрвэгдэж, амьжиргаа улам дордсоор байна. Төрийн өндөр албан тушаалтнуудын дунд иргэдийн амьдралыг “улны түвшин” гэж хүртэл ярьж буй нь эмгэнэлтэй.
Хэрэв иргэд сонгуулиар дамжуулан өөрчлөлт хийх хүсэл зориггүй байсаар байвал эрх мэдэл бүхий цөөн хүний ашиг сонирхолд нийцсэн бодлого үргэлжилсээр байх болно. Ингэснээр авлига, албан тушаалын гэмт хэрэг шийдэгдэхгүй, шударга ёс алдагдаж, нийгэм нийтээрээ ядуурал, шударга бусын золиос болох аюултай.
Жилийн 3 хувийн хүүтэй зээл зэрэг олон боломж ч эцэстээ эрх мэдэлд хүрсэн цөөн бүлгийн хэрэгсэл болон хувирсан нь бодит жишээ юм.
Миний дэвшүүлсэн бодлого, санал санаачилга иргэдийн дунд өргөн хэлэлцүүлэг өрнүүлж, Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын түвшинд сүүлийн 7 жилийн хугацаанд анхаарал татсан асуудал болсоор ирсэн. Миний үзэл баримтлал сайн, муугаар хэлэгдэж, хуулийн байгууллагын байцаалт, шүүхийн хонгилоор олон удаа орсон ч би дэмжигч иргэд, намын гишүүдийн хамт сөрөг хүчний үүргээ биелүүлэхийн төлөө тэмцсээр байна.
Иргэд өнгөрсөн, одоо, ирээдүй гэсэн гурван цагийн хүрээнд бодит мэдээлэлд тулгуурлан дүгнэлт хийж, байр сууриа илэрхийлэх нь чухал.
Зээлийн хүүг бууруулах талаар олон жил гаргасан шаардлага, уриалга, олон мянган иргэний гарын үсгийг УИХ өнөөг хүртэл хэлэлцээгүй байна. Миний бие иргэдийн дуу хоолой болж, бидний боломжийг хулгайлсан Нүүрс, ЖДҮ, Хөгжлийн банк, Оффшор, 60 тэрбум зэрэг мартагдах шахсан олон хэргийг ил болгож, зохион байгуулсан гол эздийг шүүхийн өмнө аваачихын төлөө, мөн бүх төрлийн зээлийн хүүг бууруулахын төлөө тууштай тэмцсээр байх болно гэжээ.