Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өнөөдөр албан үүргээ гүйцэтгэж байгаад амь үрэгдсэн цагдаагийн алба хаагчдын дурсгалыг хүндэтгэх дэлхийн өдөр.
Олон улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага Интерполын Ерөнхий ассамблейн 2019 оны чуулганаар “Амь үрэгдсэн цагдаагийн албан хаагчдын дурсгалыг хүндэтгэх дэлхийн өдөр”-ийг жил бүрийн 3 дугаар сарын 7-ны өдрийг гэж заажээ.
Энэ өдөр дэлхийн өнцөг булан бүрийн гишүүн улс орнууд цагдаагийн цэнхэр гэрэлтэй дурсгалын арга хэмжээ зохион байгуулдаг уламжлал тогтжээ. Интерпол “цэнхэр гэрэл” буюу амь үрэгдсэн цагдаагийн албан хаагчдыг илэрхийлдэг “цэнхэр тууз”-ын утгыг өргөжүүлж, улс бүрийн цагдаагийн байгууллагын барилга болон бэлгэдлийн газруудад “цэнхэр гэрэл” асаах дурсгалын арга хэмжээ зохион байгуулахыг санал болгосон байдаг ажээ.
Монгол Улсын орчин цагийн Цагдаагийн байгууллагын 105 жилийн түүхэнд иргэд, олон нийтийнхээ амар амгалан, аюулгүй байдлын төлөө хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээ хэрэгжүүлж, албан үүргээ гүйцэтгэж байгаад амь насаа алдсан 114 алба хаагчийн талаарх судалгаа байдаг.
Ард түмнийхээ амар амгалан, аюулгүй байдлын төлөө амь үрэгдсэн цагдаагийн албан хаагчдыг үргэлж дурсан санаж, алдар үйлсийг нь хойч үедээ баатарлаг туульс мэт шивнэн үлдээх учиртай билээ.