Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өнөөдөр аймгийн Засаг дарга Ш.Ёл хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асардаг ээжүүд болон Дорнод аймагт үйл ажиллагаа явуулдаг шатахуун түгээх станцуудын төлөөллүүдийг хүлээн авч уулзан, тэдний санал хүсэлтийг сонслоо.
Уулзалтад аймгийн Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга В.Цэнгэлмаа, аймгийн Татварын хэлтсийн дарга С.Бямбарагчаа нар оролцсон юм.
Ээжүүд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан өдөр өнжүүлэхтэй болох, хөнгөлөлттэй болон түрээсийн орон сууцанд хамруулахад дэмжлэг үзүүлэх, жижиг, дунд бизнес эрхлэгч ээжүүдийг дэмжиж зээлд хамруулах, ажлын байраар хангах зэрэг саналуудыг дэвшүүллээ.
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗҮГЭЭС:
-Жижиг дунд бизнес эрхлэгчдэд олгодог зээлд жил бүр хөгжлийн бэрхшээлтэй 3 ээжийг хамруулахыг аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газарт,
-Өдөр өнжүүлэх төвийг хуучин "Ахмадын чөлөөт цагийн төв"-ийн байранд байгуулах,
-ЖДҮ-ийг дэмжих төвд ажлын байрыг шийдвэрлэх,
-1800 айлын шинэ суурьшлын бүсэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тохируулагт орчинтой орон сууцны хотхон барьж, хөнгөлөлттэй үнээр болон түрээсийн зориулалтаар ашиглуулах хууль эрхзүйн орчинг судалж, төлөвлөлт хийж ажиллахыг аймгийн ЗДТГ-ын Бүс орон нутгийн хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс, Санхүү төрийн сангийн хэлтэст тус тус даалгасан бол
-Шатахуун түгээх станцуудын төлөөлөл болон Сод Монгол групп ХХК, Тэс петролиум ХХК, Петровис ХХК, Шунхлай ХХК-уудад Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22.9-д заасны дагуу нийгмийн хариуцлагын хүрээнд олгосон санхүүгийн дэмжлэг, хандивын зардлыг албан татвараас хасаж хөнгөлнө гэж заасны дагуу хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд орон нутгаас ашиглуулахаар гаргаж буй “Өдөр өнжүүлэх төв”-ийн барилгад тохируулгат орчинг бүрдүүлж засварлах боломжийн талаар мэдээлэл өгч, санал солилцлоо.