"Оюутан цэрэг" хөтөлбөрийн бүртгэл маргааш дуусна

Хуваалцах Жиргэх

Оюутан цэргийн бүртгэлийг 03 дугаар сарын 10-ны өдрийн 23:59 цаг хүртэл E-Mongolia системээр дамжуулан цахимаар хүлээн авч байна.

Тавих шаардлага:

Сургалтад хамрагдах хүсэлтэй оюутнууд дараах үндсэн шаардлагыг хангасан байна. Үүнд:

- Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 1, 2, 3-р дамжааны оюутан байх;

- Энэ хичээлийн жилийн I улирлын сурлагын голч дүн (GPA) 2.8-аас дээш байх;

- 2026 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө 18 нас хүрсэн байх;

- Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ сүүлийн 1 жил тасралтгүй төлсөн байх.

Хариу мэдэгдэх хугацаа:

Батлан хамгаалах яам бүртгэлийн хүсэлтийг 2026 оны 03 дугаар сарын 11-нээс 17-ны өдрүүдэд хянан шийдвэрлэх бөгөөд хариуг и-мэйл хаяг болон E-Mongolia системээр дамжуулан хүргүүлнэ.

Сургалтад хамрагдаж төгссөн оюутныг дайчилгааны нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтнээр бүртгэх юм.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд