ОБЕГ: Болгар улстай хамтын ажиллагааг эхлүүлэх талаар санал солилцлоо

ОБЕГ: Болгар улстай хамтын ажиллагааг эхлүүлэх талаар санал солилцлоо

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Бүгд Найрамдах Болгар Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч Александрина Гиговатай уулзаж, гамшгаас хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Энэ үеэр тус улсын гамшгаас хамгаалах асуудал эрхэлсэн байгууллагатай харилцаа тогтоох, санамж бичиг байгуулах замаар хамтын ажиллагааг эхлүүлэх, туршлага солилцох хамтарсан уулзалт, сургалт, дадлага сургууль зохион байгуулах болон бусад чиглэлээр хамтран ажиллах талаар хэлэлцсэн юм.

Хатагтай Александрина Гигова хоёр орны гамшгаас хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааг эхлүүлэхэд анхаарал хандуулж, хамтран ажиллахаа илэрхийллээ.

Монгол, Болгар улсууд нь олон жилийн уламжлалт найрсаг харилцаатай бөгөөд 1950 оны дөрөвдүгээр сарын 22-нд дипломат харилцаа тогтоож, эдүгээ нийгэм, эдийн засаг, улс төр, соёлын олон салбаруудад хамтран ажиллаж байна.

 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд