“МУЗЕЙН НЭЭЛТТЭЙ ӨДРҮҮД-2026” АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД НИЙТ 185,990 ИРГЭН ҮЙЛЧЛҮҮЛЛЭЭ

“МУЗЕЙН НЭЭЛТТЭЙ ӨДРҮҮД-2026” АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД НИЙТ 185,990 ИРГЭН ҮЙЛЧЛҮҮЛЛЭЭ

Хуваалцах Жиргэх

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас түүх, соёлын дурсгалт зүйл, урлагийн бүтээлээр дамжуулан иргэд, хүүхэд, залуучуудад үндэсний бахархал, эх оронч үзлийг төлөвшүүлэх, гэр бүлийн боловсрол, хамтын оролцоог дэмжих зорилгоор зохион байгуулсан “МУЗЕЙН НЭЭЛТТЭЙ ӨДРҮҮД-2026” арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө.

Улаанбаатар хот болон 21 аймагт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон орон нутгийн өмчийн 35 музей байнгын үзүүллэгийн танхимаараа нийт 185,990 иргэнд үнэ төлбөргүй үйлчилсэн байна.

Түүхэн хүмүүсийн дурсгалыг мөнхжүүлэх, соёлын үнэт дурсгалт зүйлийг таниулан сурталчлах, түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн тусгай үзэсгэлэн, байнгын үзэсгэлэн, гэр бүл, хүүхэд, залууст зориулсан боловсролын оролцоот хөтөлбөр, лекц, уулзалт, хэлэлцүүлэг, музейн тайлбарлагчтай аялал зэрэг олон талт арга хэмжээнд идэвхтэй хамрагдаж, түүх, соёлоо эрхэмлэн дээдэлж, соёлтой үйлчлүүлсэн иргэд, музейн ажилтан албан хаагчид Та бүхэнд талархал илэрхийлье.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд