Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
“Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх” төслийн хүрээнд Монгол Улсад тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, орон нутгийн аялал жуулчлалын байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх, олон улсын сайн туршлага, стандартыг нэвтрүүлэх, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг сайжруулах, салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор хамтран ажиллахаар талууд тохиролцлоо. Хамтын ажиллагааны санамж бичигт дараах албан тушаалтнууд гарын үсэг зурлаа.
-
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга В.Батчимэг
-
“Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх” төслийн зөвлөх Макино Такахико
-
Өмнөговь аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын дарга Т.Мөнгөнтуул
-
Төв аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын дарга Б.Тунгалаг
-
Дархан-Уул аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын дарга Х.Соёл-Эрдэнэ
-
Сэлэнгэ аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын дарга С.Баасанжаргал нар “САНАМЖ БИЧИГ”-т гарын үсэг зурлаа.