“ХАВДАР СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ-2” ТӨСЛИЙН ТЭЗҮ-ИЙГ ЭРЧИМЖҮҮЛНЭ

“ХАВДАР СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ-2” ТӨСЛИЙН ТЭЗҮ-ИЙГ ЭРЧИМЖҮҮЛНЭ

Хуваалцах Жиргэх

Монгол Улсын Сангийн сайд Б.Жавхлан 2026 оны гуравдугаар сарын 10-ны өдөр Бүгд Найрамдах Солонгос Улсын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юн Чоль-той уулзаж, хоёр улсын санхүү, эдийн засгийн салбар дахь хамтын ажиллагаа, хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн явцын талаар санал солилцов.

Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хавдар судлалын үндэсний төв-2” төслийн хэрэгжилтийг түргэтгэх асуудлыг хэлэлцэж, тус төвийн техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-ийг эрчимжүүлэхээр талууд тохиролцлоо.

Мөн БНСУ-ын Экспорт-Импорт банкны дэд ерөнхийлөгч Со Жон Хуа-тай уулзах үеэр “Хавдар судлалын үндэсний төв-2” төслийн санхүүжилт, хэрэгжилтийн төлөвлөгөө болон хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй бусад төслийн явцын талаар ярилцаж, холбогдох арга хэмжээг авч ажиллахаар болов.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд