Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Биеийн тамир спортын хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 дахь заалтын дагуу тухайн жилд Монгол Улсад зохион байгуулах олон улс, тив дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, наадмын жагсаалтыг Засгийн газар баталдаг. Монгол Улсад 2026 онд тэмцээн зохион байгуулахаар 20 спортын холбооноос 29 тэмцээнийг санал болгосноос 2 шатны сонгон шалгаруулалтын дараа олимпын эрхийн оноо олгох 4, дэлхийн чансаа тогтоох 1, дэлхийн цомын эрх олгох 1 нийт 6 тэмцээнийг батлагдсан төсөвтөө багтаан зохион байгуулахаар төлөвлөн өнөөдрийн засгийн засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн батлууллаа.
Монгол улсад 2026 онд зохион байгуулагдах олон улс, тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн:
1. Дэлхийн их дуулга жүдо бөхийн “Улаанбаатар 2026” тэмцээн нь Монгол Улсад 2019 оноос хойш зохион байгуулагдаж байгаа олимпын эрхийн оноо олгодог Олон Улсын жүдо бөхийн холбооны цуврал тэмцээнүүдийн нэг (2026.06.27-29)
2. Ази тивийн аварга шалгаруулах боксын насанд хүрэгчдийн тэмцээн нь Монгол Улсад анх 2007 онд эрэгтэй, 2012 онд эмэгтэй зохион ААШТ зохион байгуулагдаж байсан ба анх удаа эрэгтэй эмэгтэй төрлөөр зохион байгуулагдаж байна. (2026.03.28-04.11)
3. Ази тивийн аварга шалгаруулах таеквондогийн насанд хүрэгчдийн XXVII тэмцээн (пүмсэ болон пара спортын ангилалтай) Монгол Улсад анх удаа 3 төрлөөр зохион байгуулагдаж байна. (2026.05.19-25)
4. Олон улсын чөлөөт бөхийн “Улаанбаатар опен” тэмцээн нь 2025 онд анх удаа зохион байгуулагдаж энэ жил 2 дахь удаагаа зохион байгуулагдаж байна. “Улаанбаатар опен” тэмцээн дэлхийн чансаа олгодог Олон Улсын чөлөөт бөхийн холбооны цуврал тэмцээн (2026.06.04-07)
5. Ази тивийн аварга шалгаруулах шатрын насанд хүрэгчдийн тэмцээн Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаж байна. (2026.05.28-06.07)
6. Дэлхийн гранпри сагсан бөмбөгийн 3x3 эмэгтэйчүүдийн цуврал тэмцээн дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх олгодог Олон Улсын сагсан бөмбөгийн холбооны цуврал тэмцээн юм. (2026.06.17-18)
7. Азийн зүүн бүсийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн 2015, 2017 онуудад Монгол Улсад зохион байгуулагдаж байсан ба 2026 онд 3 дахь удаагаа зохион байгуулагдаж байна (2026.08.05-09)
8. Монгол Улсад анх удаа Counter strike 2 Цахим спортын дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн. (2026.12 сар)
Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 243 дугаар тогтоолоор спортын олон улс, тив дэлхийн чанартай 8 тэмцээнийг эх орондоо зохион байгуулахаар батлан, улсын төсвөөс 2.8 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлж дээрх тэмцээний хүрээнд 117 орны 2786 тамирчин, 121 дасгалжуулагч, 128 шүүгч, 167 албаны хүн, 968 хөгжөөн дэмжигч Монгол Улсад зочилж, галт тэрэг болон үндэсний авиа компанид 4 тэрбум, зочид буудалд 1.2 тэрбум, худалдаа болон үйлчилгээний салбарт 582 сая төгрөг, нийтдээ 5.6 тэрбум төгрөгийн орлого оруулсан статистик тооцоо гарсан.
Дээрх тэмцээнүүд манай улсад энэ онд зохион байгуулагдсанаар улсын эдийн засагт тээврийн салбарт 4, зочид буудалд 1,6, худалдаа үйлчилгээнд 1,1 тэрбум төгрөгийн үр өгөөж өгөх эдийн засагчдын тооцоолол байгаа юм.