Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
АЗИЙН ШИЛДЭГ, БНСУ-ЫН НЭРИЙН ХУУДАС ПУСАНЫ КИНО ОРДОНД “МОНГОЛ КИНО ӨДРҮҮД – 2026” ДӨРӨВДҮГЭЭР САРД ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.
Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консулын газар байгуулагдсаны 10 жилийн ой, Монголын соёл, урлагийг сурталчлах ажлын хүрээнд Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консулын газар, БНСУ-ын Ханнарэ сан, Пусаны кино ордон, Монголын Кино Зөвлөлтэй хамтран “Монголын Кино Өдрүүд -2026” кино фестивалийг гурав дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Энэ удаагийн кино фестиваль 2026 оны 04 дүгээр сарын 16-18 өдрүүдэд Пусан хотын кино ордонд болно.
“Монголын Кино Өдрүүд” кино фестивальд Монгол улсаас нийт 4 уран бүтээл шалгаран оролцоход бэлэн боллоо.
1. “Их говийн манаач” баримтат кино Найруулагч: Э.Ган-Очир
2. “Эцэг” УСК Найруулагч: С.Баттулга,
3. “Зүрхний Сараан” УСК Найруулагч: Э.Нямжаргал,
4. “Хадам ээж” УСК Найруулагч: Л.Таванбаяр
Дээр дурдагдсан шилдэг уран бүтээлүүд нь 2026 оны 04-р сарын 16-18 өдрүүдэд дараах хуваарийн дагуу үзэгчдийн хүртээл болно:
04-р сарын 16-ны 20:00 цагт “Их говийн манаач”
04-р сарын 17-ны 12:00 цагт “Их говийн манаач”
04-р сарын 17-ны 13:00 цагт “Зүрхний Сараан”
04-р сарын 17-ны 15:30 цагт “Хадам ээж”
04-р сарын 17-ны 17:50 цагт “Эцэг”
04-р сарын 18-ны 12:00 цагт “Их говийн манаач”
04-р сарын 18-ны 13:10 цагт “Эцэг”
04-р сарын 18-ны 15:20 цагт “Зүрхний Сараан”
04-р сарын 18-ны 17:20 цагт “Хадам ээж”
“МОНГОЛЫН КИНО ӨДРҮҮД” кино фестиваль зохион байгуулагдах Пусаны кино ордон нь жил бүрэн Пусаны Кино наадам зохион байгуулагддаг Гиннесийн номд 2012 онд бүртгэгдсэн Азийн төдийгүй Дэлхийн кино уран бүтээлчдийн уран бүтээлээ толилуулахыг хүсдэг ордон гэдгээрээ онцлог юм.
Эрхэм хүндэт Монгол Улсын иргэн таныг эх орныхоо шилдэг уран бүтээлийг дээрх өдрүүдэд зорин ирж, өөрийн хамтран ажиллагсад болон хүндэт зочдоо /Үнэ төлбөргүй/ урьж, Монголынхоо түүх хийгээд байгалийн сайхныг уран бүтээлээр дамжуулан үзэхийг урьж байна.