Хэрвээ танд хөлрөх, цээжээр өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт хандаарай

Хэрвээ танд хөлрөх, цээжээр өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт хандаарай

Сүрьеэ нь Mycobacterium tuberculosis хэмээх нянгаар үүсгэгддэг халдварт өвчин бөгөөд ихэвчлэн уушгийг гэмтээдэг. Гэхдээ цус, тунгалгийн замаар тархаж бусад эрхтэн (тархи, яс, бөөр зэрэг)-ийг ч гэмтээх боломжтой. Сүрьеэ нь агаараар дамжин халдварладаг тул ханиах, найтаах үед халдвар тархах эрсдэлтэй. Олон хүнтэй, агааржуулалт муутай орчинд халдвар дамжих эрсдэл өндөр. Эрт илрүүлж, бүрэн эмчилбэл сүрьеэ эдгэрдэг өвчин юм.

Сүрьеэ өвчин нь дараах нийтлэг шинж тэмдгүүдээр илэрч болно.

- Хоёр долоо хоногоос дээш хугацаанд ханиалгах

- Цустай цэр гарах

- Цээжээр өвдөх

- Халуурах

- Шөнө хөлрөх

- Хоолны дуршил буурах

- Шалтгаангүй турах

- Ядарч сульдах

Эдгээр шинж тэмдэг илэрсэн тохиолдолд харьяа аймаг, дүүргийн эрүүл мэндийн байгууллагад хандаж, үзлэг шинжилгээнд хамрагдаарай.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд