Австрали зарим улсын иргэдийг хилээр нэвтрүүлэхгүй

Австрали зарим улсын иргэдийг хилээр нэвтрүүлэхгүй

Ойрхи Дорнод дахь дайны улмаас Австрали руу зорчих зарим улсын иргэдийг тодорхой хугацаанд хил нэвтрүүлэхгүй байхаар Австралийн Холбооны Улсын Шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулжээ.

Хязгаарлалт тавих улс орнуудын нэрсийг дурдаагүй хэдий ч аялах, хөдөлмөр эрхлэх, суралцах зорилгоор түр ирэгчийн виз авсан иргэдийг 6 сар хүртэлх хугацаанд хил нэвтрүүлэхгүй байх арга хэмжээ авахаар болсон байна.

Энэ хууль хүчинтэй болох цагаас өмнө Австралид оршин сууж байсан гадаадын иргэдэд уг хязгаарлалт үйлчлэхгүй. Тухайн иргэний төрсөн хүүхэд, эсвэл ойрын гэр бүлийн гишүүн нь Австралийн иргэн бол уг хязгаарлалтаас чөлөөлөгдөх боломжтой гэж  Гадаадын Иргэн Харьяатын Газраас мэдээллээ. 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд