Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өнөөдөр уг хамтын ажиллагааны төслийн хүрээнд Ардчилсан намаас намын дарга О.Цогтгэрэл, Конрад-Аденауэр сангаас суурин төлөөлөгч Виктор Франк нар харилцан гэрээнд гарын үсэг зурж, хамтын ажиллагаагаа баталгаажууллаа.
Талууд энэ төслийн хүрээнд Монгол Улсад ардчиллыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлуудад мэргэжлийн, бодит тоон мэдээлэлд тулгуурласан үнэлгээ, бодлогын зөвлөмж гаргах олон талт ажлуудыг хамтран хэрэгжүүлэхээр тохиролцов. Мөн салбарын мэргэжилтнүүд, судлаачдыг татан оролцуулах, тэдний чадвар, ур чадварыг дэмжих, бодлогын судалгааны институцийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.
Герман Улс бодлогын судалгаа, намын сангуудын тогтолцооны хувьд арвин туршлагатай тул энэхүү хамтын ажиллагаа Монголын судлаачдын мэдлэг, арга зүйг сайжруулах чухал боломж болохыг талууд онцлон тэмдэглэлээ.