Ирэх сард Гашуунсухайт, Ханги, Замын-Үүд зэрэг автозамын боомтыг түр хаана

Ирэх сард Гашуунсухайт, Ханги, Замын-Үүд зэрэг автозамын боомтыг түр хаана

Хилийн боомтуудын 2026 оны дөрөвдүгээр сард ажиллах болон түр хаах цагийн хуваарийг Хил хамгаалах ерөнхий газар мэдээллээ. Уг хуваарьт агаарын болон Монгол-Орос, Монгол-Хятадын хилийн боомтуудын ажиллах горим, түр хаах өдрүүдийг тусгасан байна.

  • “Чингис хаан” олон улсын нисэх буудлын боомт олон улсын нислэгийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Монгол–Оросын хилийн боомтууд:

  • Алтанбулаг авто замын боомт өдөр бүр 24 цагаар ажиллана.
  • Сүхбаатар, Эрээнцав (төмөр зам) боомтууд олон улсын галт тэрэгний цагийн хуваарийн дагуу нэвтрүүлнэ.
  • Эрээнцав, Цагааннуур, Боршоо, Арцсуурь, Тэс, Ханх зэрэг авто замын боомтууд цагийн хуваарийн дагуу ажиллана.
  • Ульхан боомтыг дөрөвдүгээр сарын 28, 29, 30-нд (ОХУ-ын Олон улсын хөдөлмөрчдийн баяр) түр хаах зохицуулалт хийнэ.

Монгол–Хятадын хилийн боомтууд:

  • Замын-Үүд (төмөр зам) боомт олон улсын галт тэрэгний цагийн хуваарийн дагуу ажиллана.
  • Булган, Бургастай, Шивээхүрэн, Гашуунсухайт, Ханги, Замын-Үүд (авто), Бичигт, Сүмбэр, Баянхошуу, Хавирга зэрэг авто замын боомтууд Дөрөвдүгээр сарын 5-нд (БНХАУ-ын ханш нээх өдөр) түр хаана.




Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд