Иргэдээс ирсэн өргөдөл гомдлын дагуу 49 шүүгчид хариуцлага тооцжээ

Иргэдээс ирсэн өргөдөл гомдлын дагуу 49 шүүгчид хариуцлага тооцжээ

Хуваалцах Жиргэх

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэгт Сахилгын хорооны үйл ажиллагааны тайланг жил бүрийн эхний улиралд багтаан Улсын Их Хуралд хүргүүлж байхаар заасан байдаг.  Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатарт Шүүхийн сахилгын хороо 2025 оны үйл ажиллагааны тайлангаа өчигдөр (2026.03.31) хүргүүлэв.

Шүүхийн сахилгын хороо нь Монгол Улсын Үндсэн хууль болон Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл оногдуулах чиг үүрэг бүхий бие даасан байгууллага бөгөөд 2021 онд байгуулагдсанаас хойших хугацаанд шүүгчийн сахилгын зөрчилтэй холбогдуулан иргэд, албан тушаалтан, хуулийн этгээдээс ирүүлсэн 1596 өргөдөл, мэдээллийг хянан шийдвэрлэж, 49 шүүгчид 65 сахилгын шийтгэл оногдуулсан байна.

Монгол Улсын Үндсэн хуульд заасан чиг үүргийн дагуу Монгол Улсын шүүхийн тухай хуулийг хэлбэрэлтгүй хэрэгжүүлж, шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хүндэтгэн, зөвхөн хуульд заасан шүүгчийн сахилга, хариуцлагатай холбоотой асуудалд сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тасралтгүй явуулж ирсэн талаараа тайланд дурджээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд