Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны 122 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын ажил дуусаж, улсын комисс хүлээн авлаа. Тус цэцэрлэгийн барилга нь 150 хүүхдийн ортой, 43.0м х 13.0м хэмжээтэй, 1252.0 мкв талбай бүхий зоорьтой 2 давхар барилга юм. Цэцэрлэгийн өргөтгөл нь анги танхим, бүлгийн өрөөнүүд, багш, ажилчдын өрөө болон хувцас солих өрөө, гал тогоо, ариун цэврийн өрөө, урлаг заал болон бусад өрөө тасалгаануудаас бүрдсэн зохион байгуулалттай.

