Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Аутизмын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх энэхүү өдөр нь жил бүрийн 4-р сарын 2-ны өдөр болдог ба аутизмтай хүмүүсийн талаархи нийгмийн хэвшмэл ойлголтыг өөрчлөх, тэднийг хүлээн зөвшөөрөх, оролцоог нь дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн.
Энэ жилийн уриа болох “Зорилго бүрийг алхам алхмаар” нь хүүхэд бүрийн анхны алхмыг чиглүүлэн, тэдний хөгжлийн замд урам зориг өгөхийг зорьж байна.
Энэхүү өдрийн ач холбогдол:
• Аутизмын талаарх зөв мэдээллийг олон нийтэд түгээж, буруу ойлголт, хэт ерөнхий дүгнэлтээс зайлсхийхэд тусалдаг.
• Эцэг эх, асран хамгаалагчид аутизмын талаар илүү нарийн ойлголттой болж, эрт оношилгоо болон дэмжлэгт анхаарал хандуулах боломжтой болдог.
• Гэр бүлийн амьдралын чанарыг сайжруулахад хувь нэмэр оруулж, хүүхэд бүрийн онцлогийг хүндэтгэн хөгжүүлэх орчныг бүрдүүлдэг.
Аутизмтай хүмүүсийн талаарх нийгмийн ойлголтыг зөв чиглүүлэх, тэднийг илүү өргөн хүрээнд хүлээн зөвшөөрөх, хамтдаа хөгжих боломжийг бий болгоход чиглэсэн өдөр билээ.