Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
“Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай” Засгийн газрын 2026 оны 48 дугаар тогтоолоор “Газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хүртээх, Үндэсний баялгийн сангийн орлогыг нэмэгдүүлэх, хөрөнгийг арвижуулах, зүй зохистой зарцуулах асуудлыг шийдвэрлэх арга замын талаар иргэдтэй зөвлөлдөх, зөвшилцлийг хангах зорилгоор “Монгол хүн баялгийнхаа эзэн” зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн.
Зөвлөлдөх санал асуулгын нэгдүгээр үе шатыг энэ сарын 27-ноос дөрөвдүгээр сарын 03-нд Үндэсний статистикийн хороотой хамтран орон даяар зохион байгуулж байна. Санал асуулгын бэлтгэл ажлын явц болон орон нутагт иргэдийг санал асуулгад хэрхэн хамруулж байгаад хяналт тавьж, холбогдох албан хаагчид 11 аймагт томилолтоор ажиллажээ.
Санал асуулгын эхний шатанд 1570 иргэдийн санал асуулгыг таблет төхөөрөмжөөр авч байна.
“Монгол хүн баялгийнхаа эзэн” зөвлөлдөх санал асуулгын хоёрдугаар үе шат ирэх сарын 11-12-нд Улаанбаатар хотод Төрийн ордны Их танхимд болж, 800 иргэн оролцоно.
