ХӨСҮТ: Сүүлийн 24 цагт улаанбурхан өвчний улмаас 2 нас баралт бүртгэгдлээ

ХӨСҮТ: Сүүлийн 24 цагт улаанбурхан өвчний улмаас 2 нас баралт бүртгэгдлээ

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14562 хүрээд байгаа бөгөөд нийслэлд 11759, орон нутагт 2798 бүртгэгдсэн байна. Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан 2026 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдрийн мэдээллээр Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1 нэмэгджээ. Одоогийн байдлаар эмнэлэгт 62 хүн хэвтэн эмчлүүлж байгаа.

Тухайлбал, нийслэлд 39 хүн, хөдөө орон нутагт 23 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Харин гэрийн хяналтад 3 хүн байгаа юм. Сүүлийн 24 цагт Улаанбурхан өвчний улмаас хоёр хүүхэд эндсэн харамсалтай тохиолдол бүртгэгдээд байна.

Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 5265 хүрсэн байна. Мөн 0-4 насны 3579, 5-9 насны 1855 хүүхэд, 15-19 насны 1796 хүүхэд Улаанбурханаар өвджээ.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн программд бүртгүүлээрэй.

Хэрвээ Улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг Улаанбурхан өвчнөөс хамгаалаарай.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд