Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монгол Улсын хэмжээнд 2026 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар менингококкт халдварын батлагдсан 7 тохиолдол (УБ-3, ДА-1, ХО-2, УВ-1), 3 нас баралт бүртгэгдлээ.
Насны хувьд 6 сартайгаас 10 насны хүүхдийн дунд бүртгэгдэж, 66,7% нь 5 хүртэлх насны хүүхдүүд байна.
Хаврын улиралд менингококкт халдварын эрсдэлтэй улирал бөгөөд цаашид ч тохиолдлын тоо нэмэгдэх хандлагатай байна.
Сүүлийн 6 жилийн өвчлөлийн хөдлөл зүйгээс харахад нийт өвчлөлийн 56 хүртэлх хувь нь Улаанбаатар хотод бүртгэгдэж, Увс, Дорнод, Завхан, Дархан-Уул, Баян-Өлгий, Орхон, Хөвсгөл, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв аймгуудад өвчлөлийн түвшин бусад аймаг, орон нутагтай харьцуулахад өндөр байна.
Дүүргийн хувьд НА, ЧД, БЗД, СХД өндөр байна.
Өвчлөл 12 дугаар сараас 6 дугаар саруудад өндөр, нийт өвчлөлийн 80-90 орчим хувь нь эхний 6 сард бүртгэгдсэн ба байна.
Хэрвээ та хүсвэл ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын кабинетээр сайн дураар вакцинд хамрагдах боломжтой.
