Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Хуваалцах Жиргэх

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр (2026.04.09) Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, А.Ариунзаяа, Б.Баярбаатар нар өргөн мэдүүллээ. Уг хуулийн төслийн зорилго нь төрийн болон орон нутгийн өмчит компаниудын засаглал, ил тод байдлыг сайжруулах, нээлттэй, хараат бус үйл ажиллагаагаар дамжуулан эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд оршино гэж төсөл санаачлагч тодотгосон юм. 

Өөрөөр хэлбэл төрийн болон орон нутгийн өмчит компаниас гадна аж ахуйн шинжтэй үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн тооцоотой, эсхүл улсын төсвөөс санхүүждэг төсөвт үйлдвэрийн газрууд байгуулагдаж, үйл ажиллагаагаа явуулдаг болсон нь хуулийн этгээдийн засаглал ойлгомжгүй болж, цаашлаад төрийн болон орон нутгийн өмч үнэгүйдэх, алдагдалд ороход хүрчээ. Иймд эдгээр үйлдвэрийн газрыг зохицуулах эрх зүйн орчныг тодорхой болгож, компанийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг байх хуулийн зохицуулалтыг бий болгох нь нэн чухал гэдгийг УИХ-ын гишүүн П.Сайнзориг онцоллоо. 

Хуулийн төсөл батлагдсанаар төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжийг улс төрөөс хараат бус, нээлттэй, ил тод, зах зээлийн зарчмаар үйл ажиллагаа явуулах суурь тогтолцоог бүрдүүлэхэд чухал алхам болно гэдгийг тодотгов. Түүнчлэн төрийн болон орон нутгийн өмчит компаниудын засаглал, менежментийг сайжруулах, нээлттэй хувьцаат компани болгон, үр ашиг, баялгийн тэгш хуваарилалтыг нэмэгдүүлэх ач холбогдолтойг хэллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд