Аялал жуулчлалын салбарыг дэмжих зорилгоор 250 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор тооцоолжээ

Аялал жуулчлалын салбарыг дэмжих зорилгоор 250 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор тооцоолжээ

Хуваалцах Жиргэх

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны “Аялал жуулчлалын салбарыг дэмжих хөнгөлөлттэй зээл олгох тухай” 255 дугаар тогтоолоор аялал жуулчлалын салбарыг дэмжих хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэсэн.

Тус хөнгөлөлттэй зээл нь 6 хүртэлх жилийн хугацаатайгаар арилжааны банкнуудын өөрсдийн эх үүсвэрээр олгогдоно. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас зээлийн нийт 18.0 хувийн хүүгээс 12.0 хувийн хүүгийн дэмжлэг үзүүлж, зээлдэгч 6.0 хувийн хүү төлнө.

Энэхүү хөтөлбөрийн дагуу Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны 2026 оны төсөвт зээлийн хүүд дэмжлэг үзүүлэх 13 тэрбум төгрөг тусгагдсан бөгөөд хүүгийн дэмжлэгийн хэмжээнд үндэслэн энэ онд 250 тэрбум төгрөгийн зээл олгогдох тооцоолол хийгдсэн. Энэхүү хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Худалдаа хөгжлийн банк, Хаан банк, Хас банк, Төрийн банк, Голомт банк, Капитрон банк, Богд банк, Тээвэр хөгжлийн банк, Ариг банк, М банк гэх 10 банк өөрсдийн дотоод шалгуур, эрсдэлийн үнэлгээ, шийдвэр гаргалтын дагуу олгох бөгөөд хамгийн боломжит, шаардлага хангасан аж ахуйн нэгжүүдийг бие даан сонгон санхүүжүүлнэ.


Иймд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам зээлийн эх үүсвэрийг олгохгүй бөгөөд зээл олголтын шийдвэрт оролцохгүй, зөвхөн хүүгийн дэмжлэг үзүүлэх бодлогын хүрээнд оролцож байгааг үүгээр мэдэгдэж байна.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд