Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2026.04.10/ хуралдаан 09 цаг 55 минутад ирвэл зохих Улсын Их Хурлын 29 гишүүний 16 нь буюу 55.2 хувь нь хүрэлцэн ирснээр эхэллээ.
Байнгын хорооны дарга Н.Наранбаатар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.8 дахь хэсэгт заасны дагуу хуралдааны ирцийг гишүүн бүрийн нэрээр танилцуулав. Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Р.Батболд, Ж.Баясгалан, Г.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Б.Заяабал, Д.Жаргалсайхан, Б.Мөнхсоёл, Н.Наранбаатар, П.Сайнзориг, З.Мэндсайхан, Ч.Номин, Д.Пүрэвдаваа, Д.Үүрийнтуяа, Б.Чойжилсүрэн, Д.Энхтүвшин нар хүрэлцэн ирснээр хуралдаан эхэлж, нэг асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
Хуралдаанаар Засгийн газраас 2026 оны 03 дугаар сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн хувилбартай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй.
Иймд төслийн эцсийн хэлэлцүүлэг явуулсан талаарх Байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.