Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даваа гарагийн ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хурлаар:
1. Авлигын эсрэг хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн танилцуулга мэдээллийг сонслоо. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зөвлөх Н.Ариунболд гишүүдэд тус хуулийн төслийн талаарх мэдээллийг өгөв.
2. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төсөл дээр Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгээс авсан завсарлагатай холбоотой асуудлаар мэдээлэл солилцлоо. УИХ-ын гишүүн УИХ дахь Ардчилсан намын дэд дарга Х.Тэмүүжин мэдээлэл өглөө.
3.Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн танилцуулга, мэдээлэл сонсоно. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням болон албаны хүмүүс танилцуулга мэдээллийг хийнэ