ЭМИЙН ХУДАЛДАН АВАЛТЫГ НЭГ ЦОНХООР ХИЙЖ, ЭМИЙН ӨРТГИЙГ БУУРУУЛАХ ЗОХИЦУУЛАЛТ ХИЙНЭ

ЭМИЙН ХУДАЛДАН АВАЛТЫГ НЭГ ЦОНХООР ХИЙЖ, ЭМИЙН ӨРТГИЙГ БУУРУУЛАХ ЗОХИЦУУЛАЛТ ХИЙНЭ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал болон Эрүүл мэндийн сайд Э.Батшугар нар өчигдөр Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч, ажилтнуудтай уулзаж, эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмж, ЭМД-ын санхүүжилт, цалин хангамжийн асуудлаар санал солилцлоо.

Эрүүл мэндийн салбарын төсвийг үр ашигтай, тэнцвэртэй зарцуулах хүрээнд дараах гурван чиглэлд үе шаттай анхаарч ажиллана:

ЭМД-ын тогтолцоо

Эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийн зарцуулалтыг ил тод, оновчтой болгож, даатгалаар авдаг тусламж үйлчилгээг хүртээмжтэй болгоно. Мөн хөнгөлөлтэй эмийн жагсаалтыг шинэчилж иргэдэд нэн шаардлагатай эмийн хүртээмжийг нэмэгдүүлнэ.

Цалин хөлсний тогтолцоо

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын өгсөн үүргийн дагуу эмч, ажилтнуудын цалингийн нэмэгдлийг нэмэгдсэн суурь цалингаас тооцож, цалингийн нэг системтэй болгоно.

Цахим шилжилт

Бүх шатлалын эрүүл мэндийн байгууллагуудад үйлчлүүлэгчийн мэдээллийг нэг цахим системээр дамжуулдаг болох мэдээллийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлж, шатлал хоорондын уялдааг сайжруулахад шаардлагатай цахим шилжилтийг богино хугацаанд хийнэ.

Төсвийн боломж, бодит нөхцөлд тулгуурлан эдгээр чиглэлүүдийн уялдааг хангаж, салбарын тогтвортой байдлыг алдагдуулахгүйгээр үе шаттай сайжруулалт хийхэд анхаарч ажиллана.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд