УЛСЫН ХЭМЖЭЭНД 4.2 САЯ МАЛ ТӨЛЛӨЖ, БОЙЖИЛТ 98.2 ХУВЬТАЙ БАЙНА

 УЛСЫН ХЭМЖЭЭНД 4.2 САЯ МАЛ ТӨЛЛӨЖ, БОЙЖИЛТ 98.2 ХУВЬТАЙ БАЙНА

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат хаврын тариалалтын бэлтгэл ажил, мал төллөлтийн явц болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Салбарын сайд “Зудын эрсдэлийн үнэлгээгээр нэг аймгийн хоёр сум төмөр зудын, 11 аймгийн 56 сум цагаан зудын, 16 аймгийн 77 сум цагаан зудархуу байдалтай гэж гарсан. Засгийн газар улсын аюулгүйн нөөцөөс 760 тонн өвс, 8.1 мянган тонн тэжээлийг зудын эрсдэл өндөр аймгуудад олголоо. Өнөөдрийн байдлаар 4.2 сая мал төллөж, бойжилт 98.2 хувьтай байна. Улсын хэмжээнд 372.7 мянган га талбайд үр тариа, 16 мянган га-д төмс, 18.3 мянган га-д хүнсний ногоо, 121.9 мянган га-д малын тэжээл, 104.1 га-д тосны ургамал гээд нийт 633.4 мянган га-д тариалалт хийсэн” гэв.

 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд