Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Засгийн газрын хуралдаан өнөөдөр 08:00 цагаас эхлэв. Эрүүл мэндийн салбарынхны цалингийн тогтолцоог цэгцлэх, бизнес эрхлэгчдэд тулгамдсан асуудлыг чөлөөлөх зэрэг нийт 20 асуудлаар хуралдаж байна.
- “Импортын зарим барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,
- “Бизнесийн орчныг дэмжих зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,
- Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяагийн санаачлан боловсруулсан Санхүүгийн хоршооны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт,
- Улсын Их Хурлын гишүүн Н.Батсүмбэрэлээс санаачлан боловсруулсан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт
- Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжингийн санаачлан боловсруулсан Зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт,
- “Улсын үзлэгийн мөрөөр авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,
- “Дотоодын үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,
- “Эрүүл мэндийн салбарт авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл