Төрийн албан хаагчид Пүрэв гараг бүр цахимаар ажиллана

Төрийн албан хаагчид Пүрэв гараг бүр цахимаар ажиллана

Монгол Улсын Засгийн газрын 2026 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдрийн ээлжит хуралдаанаар төрийн албан хаагчдын ажлын зохион байгуулалтыг уян хатан болгох, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор цагийн хуваарьт өөрчлөлт оруулах, мөн зайнаас ажиллах нөхцөлийг бүрдүүлэх шийдвэрийг гаргасан.

Энэ хүрээнд Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар дотоод зохион байгуулалтаа оновчтой төлөвлөж, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний тасралтгүй, хэвийн байдлыг ханган ажиллаж байна.

Энэхүү шийдвэр нь төрийн байгууллагын үйл ажиллагааны үр ашиг, бүтээмжийг дээшлүүлэхээс гадна орчин үеийн ажлын хэв маягт нийцсэн уян хатан тогтолцоог бүрдүүлэх, төрийн албаны шинэчлэлийг дэмжихэд чиглэж байгаагаараа онцлог юм.

Төрийн албан хаагчид шинэ ажлын хуваарьт шилжсэн бөгөөд ажил эхлэх цаг нь 07:00-08:30 бол ажил тарах нь 16:00-17:30 ажээ. Харин долоо хоног бүрийн Пүрэв гарагт цахимаар ажиллахаар тогтжээ. 

 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд