Монгол хэл, бичгийн шалгалтын асуудлаар Боловсролын сайд Л.Энх-Амгалан БҮТ дээр ажиллаж үүрэг чиглэл өглөө

Монгол хэл, бичгийн шалгалтын асуудлаар Боловсролын сайд Л.Энх-Амгалан БҮТ дээр ажиллаж үүрэг чиглэл өглөө

Хуваалцах Жиргэх

Элсэлтийн шалгалтын даалгаврын агуулгыг сайжруулж, ажлын хэсэг гаргаж ажиллуулах талаар Боловсролын сайд Л.Энх-Амгалан Боловсролын үнэлгээний төвд ажиллаж холбогдох үүргүүдийг өглөө.

- Монгол хэл, бичгийн шалгалтад ашиглагдах зохиолын болон эх зохион найруулан бичих сэдвийн жагсаалт гаргах, олон нийт, шалгуулагчдад нээлттэй мэдээлэх.

-  Элсэлтийн шалгалтыг шинэ журам, шинэ загвараар 2027 оноос эхлэн зохион байгуулах. Боловсролын үнэлгээний төв холбогдох бэлтгэл ажлыг хангах

- Одооноос багш, сурагчдад мэдээлэл хүргэх. Элсэлтийн шалгалтыг цахим байдлаар зохион байгуулах бэлтгэлийг хангах

- ️Багшийг ачаалал багатай, багшид дарамт учруулахгүйгээр яаж явцын үнэлгээнд нь суурилж багшийг үнэн зөв бодитой шударга үнэлэх вэ? гэдэг шийдлийг олох

- Гүйцэтгэлийн үнэлгээний журмыг яаралтай шинэчилж багшийг дарамт, шахалтгүй, ачаалал багатай байдлаар зохион байгуулах бэлтгэлийг хангах, багш нарт мэдээллийг хүргэх.

- Боловсролын бүх түвшинд үндэсний болон олон улсын ямар үнэлгээнүүд явагдах тов тогтоох,

- Үнэлгээний тогтолцооны загвар, замын зураглалыг гаргаж танилцуулах, батлуулах асуудлыг судлах.

- Сурагчийн болон багшийн өөрийн үнэлгээний системийг ашиглалтад оруулсан CHADLA.MN системтийг сэргээж хөгжүүлэх. хиймэл оюун ухаанд суурилсан сурагчдын хоцрогдлын нөхцөл байдлыг бодитой дэлгэрэнгүй гаргадаг байх.

- Багшийн мэргэжлийн хөгжлийг оновчтой тодорхойлдог байдлаар хөгжүүлж CHADLA.MN 2.0 хувилбарын концепцийг гаргаж танилцуулах, хөгжүүлэлтийг хийх.

- 2 жил тутамд их, дээд сургуулиудын эрэмбийг зарлаж байх хуулийн заалттай. Энэ ажил сүүлийн 2 жилд хийгдээгүйтэй холбогдуулан энэ жилийн эрэмбийн үйл ажиллагааг Боловсролын үнэлгээний төвд тулгуурлаж зохион байгуулна.

- Олон улсын THE байгууллагатай хамтын ажиллагааг сэргээх, хамтран ажиллах.

- Английн үнэлгээний AQA-тай хамтын ажиллагааг үргэлжлүүлэх. Үнэлгээний хүний нөөцийг чадавхжуулах зэрэг хамтын ажиллагааны чиглэлийг шинээр тодорхойлж гэрээ байгуулах зэрэг үүргүүдийг өглөө.

- Боловсролын үнэлгээний төвийн дарга хэн байхаас үл хамаарч үнэлгээний ажлууд тасралтгүй явагддаг байх.

“БОЛОВСРОЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ҮЗЭЛ БАРИМТЛАЛ, БОДЛОГЫН ЧИГЛЭЛ”-ийг тодорхойлон гаргаж холбогдох хууль, дүрэм, журамд өөрчлөлт оруулах, шаардлагатай бол Улсын их хурлын тогтоол гаргуулах,

- Боловсролын үнэлгээний тогтолцооны зураглал гаргах,

- Бүх түвшний үнэлгээнүүдийг цахим хэлбэрт шилжүүлэх бэлтгэлийг хангах, үе шаттай нэвтрүүлэх,

- Learning analytic чиглэлээр баг бүрдүүлж ажиллах,

- Үнэлгээний энэ шинэчлэлийг хийхэд ажиллах бүтцийг шинээр тооцох зэрэг ажил сайжруулах зэрэг үүргийг Боловсролын сайд өглөө.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд