Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сүүлийн үед Монгол Улсад улаанбурхан өвчний тохиолдол нэмэгдэж, ялангуяа 0–6 насны хүүхдүүдийн дунд өвчлөл өсөж байна. Энэ насны хүүхдүүд нь вакцин хийлгэх нас хүрээгүй байдаг ба дархлаа тогтоогүй байдаг тул халдвар авах, хүндэрч нас баралт үүсэх эрсдэл өндөр байна.
Улаанбурхан нь маш халдвартай өвчин бөгөөд дархлаагүй (вакцин хийлгээгүй эсвэл өвдөж байгаагүй) гэр бүлийн гишүүдээс бага насны хүүхдүүдэд халдвар дамжих эрсдэл өндөр байдаг.
Иймд иргэд та бүхэн:
• Хүүхдээ товлолын болон нэмэлт вакцинд цаг тухайд нь бүрэн хамруулах
• Өөрсдийн дархлаажуулалтын байдлаа шалгаж, шаардлагатай бол нөхөн вакцин хийлгэх
• Халуурах, тууралт гарах зэрэг шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчид хандах
• Бага насны хүүхдийг олон нийтийн газарт дагуулж явахдаа болгоомжтой байх
Дархлаажуулалт бол зөвхөн таныг бус, вакцинд хамрагдаж амжаагүй хүүхдүүдийг хамгаалах хамгийн чухал арга юм. Хамтдаа эрсдэлийг бууруулцгаая.
