Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар өнөөдөр АХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Чандра Мохан Аврора болон холбогдох албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа.
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар: АХБ нь Монгол Улсын Засгийн газар тэр дундаа эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаанд гол түншлэгч байгууллага болохыг онцлон тэмдэглэв. Мөн тэрбээр АХБ-ны зүгээс хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд нь хүн амын эрүүл мэндийг хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн болохыг дурдлаа.
АХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Чандра Мохан Аврора: Эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааны талаарх товч танилцуулгыг хийж, Эрүүл мэндийн яамны хамтын ажиллагаанд АХБ-ны зүгээс сэтгэл хангалуун байдаг болохыг илэрхийлж, цаашид Эрүүл мэндийн сайдын бодлогын ажлыг дэмжиж хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.
Уулзалтын төгсгөлд шинээр хэрэгжих Аймгуудын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах бэхжүүлэх төсөл”-ийн явцын талаар ярилцаж, санал солилцлоо.

