Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.04.13-2026.04.19/ нийслэлийн 8 дүүрэг, 17 аймгийн 50 суманд аюулт үзэгдэл, ослын 158 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, нийт 13 иргэний амь насыг авран хамгаалж, тусламж үйлчилгээ үзүүлж, утаажилтын бүсээс 51 иргэнийг гаргасан.
Нийт дуудлагын 123 нь обьектын гал түймэр, 10 нь ой, хээрийн түймэр, 9 нь хүчтэй салхи шуурга, 3 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 13 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.