ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САНГИЙН МОНГОЛ УЛС ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ БЕАТЕ ДАСТЕЛЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САНГИЙН МОНГОЛ УЛС ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ БЕАТЕ ДАСТЕЛЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Хуваалцах Жиргэх

Уулзалтын эхэнд Эрүүл мэндийн сайд Э.Батшугар шинээр томилогдсон Суурин төлөөлөгч Беате Дастелд баяр хүргэж, амжилт хүслээ. НҮБ-ын Хүүхдийн сантай олон жилийн турш үр дүнтэй, нягт хамтран ажиллаж ирсэнд талархал илэрхийллээ. Монгол Улсын Засгийн газар, эрүүл мэндийн салбарын бодлого, үйл ажиллагааг тууштай дэмжиж ирсэнд онцгойлон талархаж байна гэлээ.

Уулзалтын үеэр:

- Хамтын ажиллагааны үр дүн, хэрэгжүүлсэн ажлууд

- Цаашдын хамтын ажиллагааны чиглэлүүдийн талаар санал солилцлоо.

 Цаашид:

- Орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын цэвэр ус, ариун цэврийн нөхцөлийг сайжруулах

- Салбарын цахим хөгжлийг дэмжих

- Эрүүл мэндийн даатгалын засаглалыг бэхжүүлэх

- Эмийн нэгдсэн худалдан авалтыг боловсронгуй болгох

 

Хүүхэд, эхийн эрүүл мэндийг дэмжих, чанартай, хүртээмжтэй тусламж үйлчилгээг иргэн бүрд хүргэхийн төлөө хамтын ажиллагаагаа улам бэхжүүлнэ гэж талууд онцоллоо.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд