Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБООНООС ТАВДУГААР САРД ЗОХИОН БАЙГУУЛАХ АЛБАН ЁСНЫ БАРИЛДААН, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХУВААРЬ:
- 01 Баасан, 10:00 цагт Жингийн ангиллаар зохион байгуулах Оюутны улсын аварга шалгаруулах барилдаан,
- 02 Бямба, 13:00 цагт “Бест баззер” шилдэг 64 бөхийн сугалаат барилдаан,
- 03 Ням, 10:00 цагт Завхан аймгийн Сантмаргац сумын харьяат БНМАУ-ын арслан "нахиу" хэмээх Шагдарын Санжсүрэнгийн нэрэмжит аймаг цэрэг, сумын цолтой 512 бөхийн барилдаан
- 09 Бямба, 13:00 цагт Ховд аймгийн Дөргөн сумын түүхт 70 жилийн ойд зориулсан, БНМАУ-ын начин Лэгшидийн Бандихүүгийн нэрэмжит улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаан,
- 10 Ням, 13:00 цагт Баянзүрх уулын хишиг улс, аймаг, цэргийн цолтой барилдаан,
- 10 Ням, 11:00 цагт Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод Аймгийн Морин спорт уяачдын "Жавхлант шарга" холбооны 30 жилийн ойд зориулсан улс, аймаг, сумын цолтой 128 бөхийн барилдаан,
- 15 Баасан, 10:00 МҮБХ-ны аравдугаар Их Эе хурал,
- 16 Бямба, 13:00 Даншгийн дархан аварга Самбуугийн Чүлтэмийн нэрэмжит улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаан,
- 17 Ням, 13:00 “Алтан Жолоо Групп” ХХК-ийн нэрэмжит Улсын арслан цолны хүндэтгэл улс, аймаг, цэргийн цолтой болон залуу 128 бөхийн уламжлалт барилдаан,
- 23 Бямба, 13:00 цагт Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумаас төрөн гарсан улсын цолтнуудын нэрэмжит улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаан,
- 24 Ням, 12:00 цагт Сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаан,
- 24 Ням, 11:00 цагт Өмнөговь аймгийн Даланзадгад хотод Өмнөговь аймгийн Хүрмэн сумын харьяат, БНМАУ-ын начин Балын Шоовдорын нэрэмжит Аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн барилдаан,
- 30 Бямба, 13:00 цагт Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат, БНМАУ-ын арслан Г.Дэмүүлийн нэрэмжит 128 бөхийн барилдаан
- 31 Ням, 13:00 цагт Монголын Үндэсний Ардчилсан Нам байгуулагдсаны 20 жилийн ойд зориулсан Улсын баяр наадмын сорилго улс аймаг цэргийн цолтой 256 бөхийн барилдаан болно.