Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд 100 ортой цэцэрлэг барьж байна

Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд 100 ортой цэцэрлэг барьж байна

Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил үргэлжилж байна. Нийт ажил 75 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй тус цэцэрлэгийн барилга нь гурван блок бүхий зоорьгүй 1 давхар барилга юм. Цэцэрлэгийн анги, бүлгийн өрөөнүүд, багш нарын өрөө, хувцас солих өрөө, гал тогоо, ариун цэврийн өрөө болон бусад өрөө тасалгаануудаас бүрдсэн зохион байгуулалттай.

Өнөөдрийн байдлаар дотор заслын ажил үргэлжилж байна. Тус цэцэрлэгийн барилгыг 2026 оны есдүгээр сард багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Мөн гадна тохижилтын хүрээнд хүүхдийн тоглоомын талбай, явган хүний зам, ногоон байгууламжийн ажлыг шийдэх юм.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд