ЗГ: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны ногдол ашгийн талаар хэлэлцэж байна

ЗГ: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны ногдол ашгийн талаар хэлэлцэж байна

Хуваалцах Жиргэх

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар:

- Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл,

- Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

- "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл

- "Аргачлал батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Төрөөс шинээр зөвшөөрөл нэвтрүүлэхтэй холбогдуулан хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх аргачлал/

- Улсын Их Хурлын гишүүн Э.Одбаярын санаачлан боловсруулсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт

- Улсын Их Хурлын гишүүн Б.Батбаатарын санаачлан боловсруулсан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт

- “Түлш, эрчим хүчний хараат байдлыг бууруулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл

- Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Үйлдвэрлэл технологийн паркт эрхлэх үйлдвэрлэлийн салбар, үйл ажиллагааны чиглэл, бүтээгдэхүүний төрөл, паркийн байршлын жагсаалт

- “Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл

- Экспорт нэмэгдүүлэх хүрээнд авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар зэрэг 30 гаруй асуудал хэлэлцэж байна.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд