Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулж, санал авах зорилгоор хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт төрийн байгууллага, олон улсын байгууллага, төрийн бус байгууллага, судлаачид, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл нийт 100 гаруй хүн оролцлоо.
Хэлэлцүүлгээс дараах саналыг онцолж байна:
- халамж, урамшуулал, гэр бүлийн хөгжлийг дэмжих үйлчилгээг ялгаж зааглан, нийгмийн халамжийг зорилтот бүлэгт чиглүүлэх;
- иргэдийн хэрэгцээ шаардлагад тулгуурласан бэлэн мөнгөний бус үйлчилгээг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх
- нийгмийн халамжийн арга хэмжээг хөдөлмөр эрхлэлттэй уялдуулах замаар өрх, иргэдийг ядуурлаас гаргах
- амьжиргаа багатай өрхийн гишүүдийн чадавхжуулах, бие даан амьдрах урт хугацааны үйлчилгээг шинээр нэвтрүүлэх,
- үйлчилгээг мэргэжлийн байгууллагаар гэрээлэн гүйцэтгүүлэх замаар үйлчилгээний үр ашгийг нэмэгдүүлж, төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэх зэрэг олон үр дүнтэй саналыг хэлэлцлээ.
Мөн оролцогчдын зүгээс нийгмийн халамжийн сангийн зардлын 70 гаруй хувийг зарцуулж байгаа хүүхдийн мөнгөн тэтгэмж, 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмж, жирэмсэн эхийн тэтгэмж зэрэг эх, хүүхдэд чиглэсэн үйлчилгээнүүдийг халамжийн бодлогоос зааглаж, иргэд олон нийтэд зөв ойлголт өгөх шаардлагатай байгааг онцлон хэлж байлаа.
Нийгмийн халамжийн зардлыг бууруулах нь гол зорилго биш, халамжийн санхүүжилтийн үр ашгийг дээшлүүлж, халамжийг шаардлагатай зорилтот бүлэгт нь чиглүүлэх нь чухал байна.
Энэхүү хэлэлцүүлэг нь зөвхөн санал солилцох төдий бус, бодлогын түвшинд бодит өөрчлөлт хийхэд чиглэсэн чухал арга хэмжээ боллоо.

