Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сүрьеэгийн цахим бүртгэл мэдээллийн систем (TUBIS)-ийг төр, хувийн хэвшлийн лавлагаа болон анхан шатны 170 гаруй эрүүл мэндийн байгууллага ашиглаж, тохиолдолд суурилсан (case-based) бүртгэл мэдээллийг бодит цагийн (real-time) горимоор бүртгэн, сүрьеэг оношлохоос эмчилгээний үр дүн гарах хүртэлх бүх үе шатны бүртгэлийг хийн, нэгдсэн мэдээллийн сан үүсгэж байна. Уг систем нь ХУР зэрэг үндэсний цахим мэдээллийн системүүдтэй интеграцчилсан бөгөөд мэдээллийн аюулгүй байдал бүрэн хамгаалагдсан.
Сүрьеэгийн цахим бүртгэл мэдээллийн системийн (TUBIS) дараагийн үе шат болох TUBIS APP-ыг өнөөдрөөс шинээр нэвтрүүлж байна. Энэхүү дижитал шийдэл нь гар утас, таблетын тусламжтайгаар асуумж судалгааг сүрьеэгийн идэвхтэй илрүүлэлт хийгдэж байгаа талбарт ашиглана.
Дараах давуу талууд бий болж байна:
• Сүрьеэгийн идэвхтэй илрүүлэлтийн асуумж цахимжих
• Рентген зураг болон AI үнэлгээг бүртгэх
• Сэжигтэй тохиолдлыг шинжилгээнд шуурхай илгээх
• Шинжилгээний хариуг оруулах, харах
• Мэдээлэл TUBIS системтэй шууд холбогдох
• Гар шивэлт буурснаар хүний хүчин зүйлээс үүдэлтэй алдаа гарах эрсдэл эрс багасах
• Урьдчилан тодорхойлсон сонголт, баталгаажуулалттай талбаруудаар дамжуулан мэдээлэл буруу оруулах, давхардуулах, орхигдуулах зэрэг алдаанаас сэргийлэх
• Мэдээллийн чанар, үнэн зөв байдал дээшилж, дахин шалгах, засварлах ажиллагаа багасах
• Цаасан бүртгэлийг халж, ажлын ачааллыг бууруулах
• Нэгдсэн, найдвартай мэдээллийн сан үүсэх
Мөн уг системийн өгөгдөл нь:
• Бодлого боловсруулалт
• Төсөв, санхүүгийн төлөвлөлт
• Хүний нөөцийн зохион байгуулалт
• Эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийн төлөвлөлт
• Эрт илрүүлэг, эмчилгээний үр дүнгийн үнэлгээ
• Сүрьеэгийн хяналт
• Үндэсний болон олон улсын тайлан
• Удирдлагын шийдвэр гаргалтанд ашиглагдах чухал суурь мэдээлэл болно.
Хугацаат цэргийн албаны 1-р ээлжийн цэрэг татлага 2026 оны 5 дугаар сарын 01-03-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа бөгөөд Нийслэлийн 6 дүүргийн сүрьеэгийн идэвхтэй илрүүлэгт тус аппликейшнийг ашиглаж эхэллээ.
Сүрьеэгийн бүртгэл мэдээллийн дижитал шийдэл болох TUBIS болон TUBIS APP нь нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлж, цаасан бүртгэлийг үе шаттайгаар халж, цахим шилжилтийг бодитоор хэрэгжүүлж буй томоохон дэвшил юм.