БАГАХАНГАЙ-ХӨШИГИЙН ХӨНДИЙ-ЭМЭЭЛТ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН ТӨСЛИЙН АЖИЛ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ДАГУУ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

БАГАХАНГАЙ-ХӨШИГИЙН ХӨНДИЙ-ЭМЭЭЛТ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН ТӨСЛИЙН АЖИЛ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ДАГУУ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Хуваалцах Жиргэх

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төслийн бүтээн байгуулалтын ажил төлөвлөгөөний дагуу, 24 цагаар эрчимтэй үргэлжилж байна.

Төслийн хүрээнд доод болон дээд бүтцийн ажил, гүүрийн байгууламж, бараа материалын татан авалт зэрэг ажлууд үе шаттайгаар хийгдэж байна. Доод бүтцийн ажлыг инженерийн зураг төслийн дагуу гүйцэтгэж байна

Төслийн II үе шат буюу ПК87+850–102+850 хооронд гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүд талбайн гарц, түр зам байгуулах, хөрс хуулалт, ухмал болон далангийн ажлуудыг хийж байна. Мөн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулахгүй байх зорилгоор ухмалын хажуу налууг 1:1.5 харьцаатай, 8 метр өндөр, 4 метрийн тавцантайгаар төлөвлөж, инженерийн нарийвчилсан зураг төслийн дагуу гүйцэтгэж байгааг “Монголын төмөр зам” ТӨХК-ийн инженер техникийн ажилтнууд хэлж байна. Түүнчлэн гүйцэтгэгч байгууллагууд 2026 оны тавдугаар сарын 4-ний өдрийн байдлаар ажлын талбайн бэлтгэл ажлаа бүрэн хангаж, тавдугаар сарын 6-наас үндсэн ажлаа эхлүүлэн ажиллаж байна.

Дээд бүтцийн ажлын хүрээнд балласт, бетон дэрийн угсралт үргэлжилж байна. Мэргэжлийн нэршлээр ПК7+000–ПК16+200 хооронд бетон дэрийг замын трассын дагуу угсрах ажил мөн үргэлжилж байна. “Улаанбаатар төмөр зам” ХНН-ээс нийт 75 вагон буюу 3,375 метр куб хайргыг татан авч, үүнээс 691 метр куб балластыг буулгаж дуусжээ. Мөн ажлын талбайд нийт 4,066 метр куб чулуу бутлах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа бөгөөд 2026 оны тавдугаар сарын 6-ны өдрийн байдлаар 540 метр куб балласт үйлдвэрлэн бэлтгээд байна.

Дам нуруут гүүрийн бүтээн байгуулалтын ажил үе шаттай өрнөж байна.  Мөн ПК43 дахь А2 захын тулгуурын буцаан дүүргэлт, завсрын тулгууруудын дам нурууны диафрагмын арматурчлал, хэв хашмал зэрэг угсралтын ажлыг гүйцэтгэж байна. Харин ПК66 дахь захын тулгуурын буцаан дүүргэлт, дам нурууны диафрагмын арматурчлал, хэв хашмалын ажил үргэлжилж байгаа бол ПК68 дахь А2 захын тулгуур дээр Р2, Р3 завсрын тулгууруудын диафрагмын арматурчлал, хүчитгэсэн хавтангийн цутгалт, газар хөдлөлтийн дампер суурилуулалт, далангийн хажуу налуугийн бэхэлгээний ажлуудыг үе шаттайгаар хийж байна.

Бүтээн байгуулалтад шаардлагатай материалыг үе шаттай татан авч байна. Төслийн хүрээнд “Улаанбаатар БҮК” ХХК-аас нийт 128,610 ширхэг бетон дэр худалдан авахаар төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 90,064 ширхэгийг хүлээн аваад байна. Татан авсан эдгээр материалыг Багахангай–Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын төслийн бүтээн байгуулалтад ашиглаж байна.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд